2025 ОНЫ 05 САРЫН 29, ПҮРЭВ ГАРИГ

Манай цахим хуудсанд тавтай морил!

Манай байгууллагын үйлчилгээтэй холбоотой мэдээллийг дараах холбоосоор хандан орж авна уу!

Агентлагын мэдээ

“Тэрбум мод тарих үндэсний өдөр”-үүд эхэлсэнтэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн санаачилгаар “Хашаандаа таван мод тарья” экологийн аяныг өрнүүлээд байна. 

Уг аян нь орчны бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагууд, Төрийн бус байгууллага, нөхөрлөлүүдийг дэмжих зорилготой юм.

#ХАШААНДАА #ТАВАН #МОД #ТАРИХ #АЯНД #НЭГДЭЭРЭЙ
2025/05/26
ОЮУТАН ЗАЛУУС “ТЭРБУМ МОД – БИДЭНД ХАМААТАЙ” УРИА ДЭВШҮҮЛЭН МОД ТАРИХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

✅Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 болон 9 дүгээр саруудын Бямба, Ням гарагуудыг тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласан.

✅SDS оюутны холбоо болон MASS tour ХХК  аяллын компанийн залуус нэгдэн “Инчоны мөрөөдлийн төгөл” цэцэрлэгт хүрээлэнд Шинэс модны 400 гаруй тарьц суулган хөгжилтэй нэг өдрийг өнгөрүүллээ. Залуустаа амжилт хүсье!

✅Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтээр мод, сөөг тарих, арчлан ургуулах үйл хэрэгт идэвхтэй оролцож, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхийг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хөгжлийн түнш байгууллагууд, хандивлагч нартаа уриалж байна.

#тэрбум_мод
#тэрбум_мод_тарих_үндэсний_өдрүүд
#надад_хамаатай
2025/05/25
Ойн хөнөөлт шавжтай өндөг хусаж цуглуулах механик аргаар Улсын төсвийн хөрөнгөөр 12000 га талбайд хавар, намар гэсэн 2 үе шаттай тэмцлийн ажил гүйцэтгэхээр төлөвлөн, хаврын хийж гүйцэтгэх ажил явагдаж байна. 

Үүнд:

✅ Ойн хөнөөлт шавжтай өндөг хусаж цуглуулах механик аргаар тэмцэх ажлыг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Тариалан сумдын ойн санд гүйцэтгэхээр ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй “Мөнх жаргалант ой” ХХК нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Бөөрөлж багийн нутаг Бургалтай, Цагаан чулуутын бэл гэх зэрэг газрын ойн сангийн 269, 270, 271, 295, 326-р хэсэглэлийг хамруулан ойн сангийн 2000 га талбайд ойн хөнөөлт шавж Өрөөсгөл хүр эрвээхэйн (Lymantria dispar L) өндөг хусаж цуглуулах механик аргаар тэмцэх ажлыг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 11 хүний бүрэлдэхүүнтэй, 2 автомашинтай, тэмцлийн ажилд хэрэглэгдэх багаж тоног төхөөрөмжтэйгөөр тэмцэх ажил үргэлжилж байна.

✅ Ойн хөнөөлт шавжтай өндөг хусаж цуглуулах механик аргаар тэмцэх ажлыг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр, Цагаан-Үүр сумдын ойн санд 2000 га талбайд гүйцэтгэхээр ойн мэргэжлийн байгууллага эрхтэй “Денс Форист” ХХК 2025 оны 05 дугаар сарын 12-ний өдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 1, 2-р багийн нутаг Ганц модот, Дээрхийн нуруу гэх газрын ойн санд ойн хөнөөлт шавж Өрөөсгөл хүр эрвээхэйн (Lymantria dispar L.) өндөг хусаж цуглуулах механик аргаар тэмцэх ажлыг 10 хүний бүрэлдэхүүнтэй 2 автомашинтай, тэмцлийн ажилд хэрэглэгдэх багаж тоног төхөөрөмжтэйгөөр тэмцэх ажил үргэлжилж байна.

- Орон нутгийн зүгээс хяналт тавихаар Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын орлогч Г.Баярбат, Байгаль хамгаалагч Б.Эрдэнэцэцэг, Цагаан-Үүр сумын “Нарс шинэсэн төгөл” сум дундын ойн ангийн ерөнхий инженер Д.Гэрэлтуяа нар байнгын хяналт тавин ажиллаж байна.

✅ Ойн хөнөөлт шавжтай өндөг хусаж цуглуулах механик аргаар тэмцэх ажлыг Хэнтий аймгийн Норовлин сумын ойн санд 2500 га талбайд гүйцэтгэхээр ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй “Аглаг Ой” ХХК нь тус сумын Бэрх , Баянголын ам, Хар гуя гэх газруудад 2025 оны 05дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Өрөөсгөл хүр эрвээхэйн (Lymantria dispar L .) өндөг хусаж цуглуулах механик аргаар тэмцэх ажлыг 10 хүний бүрэлдэхүүнтэй, 2 автомашинтай, тэмцлийн ажилд хэрэглэгдэх багаж тоног төхөөрөмжтэйгөөр тэмцэх ажил үргэлжилж байна.

-  Орон нутгийн зүгээс хяналт тавихаар Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Баярмагнай хяналт тавин ажиллаж байна. 

✅ Ойн хөнөөлт шавжтай өндөг хусаж цуглуулах механик аргаар тэмцэх ажлыг Хэнтий аймгийн Биндэр сумын ойн санд 1500 га талбайд гүйцэтгэхээр ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй “Сайхан ойн төлөө” ХХК нь тус сумын ойн сангийн 239, 237, 244, 245, 236-р хэсэглэлийг хамруулан Яргуй хавцал, Төмөртийн хавцал, Тусгалт, Майлант, Шаазгайтын майлант, Майхантын баруун хавцал гэх газруудад 2025 оны 05 сарын 13-аас эхлэн 10 хүний бүрэлдэхүүнтэй тэмцлийн ажил явагдаж байгаа бөгөөд 2 автомашинтай, тэмцлийн ажлаар 319 кг өндөг түүж, устгаад байна. 

✅ Ойн хөнөөлт шавж Өрөөсгөл хүр эрвээхэйн (Lymantria dispar L .) өндөг хусаж цуглуулах механик аргаар тэмцэх ажлыг Хэнтий аймгийн Баян-Адрага сумын ойн санд 1500 га талбайд гүйцэтгэхээр ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй “Хатант форест” ХХК нь сумын ойн сангийн 50, 51, 31, 43, 44-р хэсэглэлийн хамруулан II -р багийн нутаг Шусын гол, Баруун цох, Хар чулуут, Билүүт зэрэг газрын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тэмцэх ажлыг 8 хүний бүрэлдэхүүнтэй, 1 автомашин, 2 мотоциклтойгоор тэмцэх ажил үргэлжилж байна. 

- Орон нутгийн зүгээс хяналт тавихаар Хэнтий аймгийн Биндэр сумын “Биндэр-Ой” СДОА-н инженер Э.Сайханжаргал, Байгаль хамгаалагч Н.Болор-Эрдэнэ, Баян-Адарга сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Цэрэндулам байнгын хяналт тавин ажиллаж байна.
2025/05/19
✅Монгол орны хэмжээнд ой, хээрийн түймрийн эрсдэлийн зураглалыг 2025 оны 4 сарын байдлаар гаргахад нийт нутгийн 29.2% нь бага эрсдэлтэй, 18.4% нь дунд эрсдэлтэй, 12.3% нь өндөр эрсдэлтэй, 9.3% нь нэн өндөр эрсдэлтэй байна.

✅Түймрийн эрсдэлийн зураглалд  2000-2024 онд гарсан ой, хээрийн түймрийн голомтын байршлын тархалт, түймрийн давтамжийн зураглал болон ой, хээрийн түймрийн аюулын зэрэглэл, газрын бүрхэвчийн зураглал, 2025 оны 4 сарын хуурайшилтын индексийг тооцоолон ашигласан. 

✅Дээр дурдсан үзүүлэлтүүдийг ашиглан хосоор харьцуулах матрицын аргад суурилан түймрийн эрсдэлийн зураглалыг нэгтгэн гаргалаа. 

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлалын хэлтэсээс боловсруулав.
2025/05/19
✅Мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг модны тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа Яармаг дахь IC Park-д нээлтээ хийлээ.

✅Хоёр сарын турш үргэлжлэх үзэсгэлэн худалдаанд төрөл бүрийн тарьц, бордоо,  ландшафтын зураг төслийн болон тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн үйлчилгээ эрхлэгчид оролцож байна. 

✅Мөн  бүх төрлийн гардений багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг танилцуулан худалдаална.
2025/05/05
1. 2025.05.05-нд Дархан Уул аймгийн Хонгор сумын 2-р багийн Зулзагын Голын нарсан ойд ойн түймэр гарсан дуудлага13 цагт ирж, дуудлагын дагуу нийт 60 гаруй иргэд албан хаагчид ажиллаж түймрийг 14:20 цагт бүрэн унтраасан. Уг түймэрт 1 га талбай өртсөн байна.
Эх сурвалж: Дархан-Уул Аймаг Байгаль Орчин 
2. Сэлэнгэ аймгийн Түшиг сумын түймрийг 327 алба хаагч 36 автомашинтай, Ерөө сумын түймрийг 96 алба хаагч 8 автомашинтай унтраахаар ажиллаж байна.
Эх сурвалж: Сэлэнгэ Аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын Газар
2025/05/05
✅Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 болон 9 дүгээр саруудын Бямба, Ням гарагуудыг тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласан.
✅Тэрбум мод тарих үндэсний өдрийн нээлтийн мод тарих арга хэмжээг Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо Ар гүнт “Инчон мөрөөдлийн төгөл”-д зохион байгууллаа. 
✅Мод тарих арга хэмжээнд:
Нийслэлийн байгаль орчны газар,
Нийслэлийн Газар зохин байгуулалтын алба ,
Сонгинохайрхан дүүргийн ИТХ, ЗДТГ, Харъяа хэлтэс, алба, тасаг, Дүүргийн өмчит үйлдвэрийн газрууд, Иргэдийн Нийтийн Хурал, хороод,
Бэлчээрийн менежмент төслийн нэгж ОНӨТҮГ,
Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар,
Нийслэлийн Өмчит Улаанбаатар зүүн азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо ХК,
Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь төслийг удирдах нэгж,
Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл,
Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төслийн нэгж,
Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл,
Хандгай авто клуб,
Хаан моторсын хамт олон оролцож 600 гаруй шинэс мод тарьлаа.
✅Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтээр мод, сөөг тарих, арчлан ургуулах үйл хэрэгт идэвхтэй оролцож, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхийг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хөгжлийн түнш байгууллагууд, хандивлагч нартаа уриалж байна.
2025/05/01
2025/01/14

Фото мэдээ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцод нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд  Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, орон нутгийн иргэд, төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг нэг дор цуглуулж, судалгаа шинжилгээний үр дүнг танилцуулан, туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, дээрх хурлаар хөндөх асуудал, шийдлийн санал боловсруулна.
2024/09/13
2024/09/05
2024/09/04
2024/03/12
Ойн салбарын төр ба хувийн хэвшил болон гадаад хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, боловсрол шинжлэх ухаан, цөлжилт агро ойн аж ахуйн талаарх Ойн I чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт болон өнөөгийн байдлаар тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга зам, давуу байдал зэргийг хэлэлцэж, шийдвэрлэх зорилготой уг хэлэлцүүлэг танхим болон онлайн оролцогчидтойгоор явагдлаа.
2024/02/23
Монгол орны ойд юу амьдардаг вэ?
Ой бидэнд юу өгдөг вэ?
Ойд юу байдаггүй вэ?
✅Хүүхэд, залууст ойн тухай боловсролыг хөгжөөнт тоглоомоор дамжуулан олгох “Ойчидтой нэг өдөр” өдөрлөгийг Сэлэнгэ аймагт зохион байгуулж, Жавхлант, Ерөө, Мандал сумд, Бугант тосгоны 150 гаруй хүүхэд, залуус хамрагдлаа.
2023/09/14
2023/09/11
🌳Хөвсгөл аймгийн Жаргалант сум 1-р баг Мухар хэмээх газарт ойн хөнөөлт шавжтай агаарын хөлөг ашиглан авиа микробиологийн аргаар тэмцлийн ажил хийгдсэн. Уг ажлын өмнөх болоод тэмцлийн ажил хийгдэж буй үе, тэмцлийн ажлын дараах дахин сэргэсэн байдлыг харьцуулсан фото зургаар хүргэж байна.
2023/08/21

Арга хэмжээ

2025/05/15
Жендерийн үндэсний хорооноос “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аяныг зарласан ЗГХА Ойн газар тус аянд нэгдэж “Хайраа хайрлая, Хандлагаа өөрчилье, Хамтдаа үлгэрлэе” уриаг дэвшүүлэн салбарын манлайлагч эмэгтэйчүүдээс танилцуулж эхэллээ.
2024/04/04
2023/10/03
🌳Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод, бутлаг ургамал тарихаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусган ажиллаж байна.

🌳Энэхүү хөтөлбөрийн хүрээнд төсөл хөтөлбөр санхүүжүүлэгч байгууллагууд, төрийн захиргааны байгууллагууд, аж ахуйн нэгжүүд болон иргэд олон нийтийн оролцоог тэгш, хүртээмжтэй хангах, тарьсан модны бүртгэл, тооллогыг үнэн зөв тоолох, мэдээллийг хадгалах, тайлагнах хэрэгцээ шаардлага үүссэн.

🌳Иймд тарьсан мод бүртгэлжүүлэлт, төсөл хөтөлбөр, аж ахуйн нэгжүүдийн бүртгэл, тарьсан модны тайлан бүртгэх зориулалттай https://terbummod.mn/мэдээллийн систем хөгжүүлж байна.

🌳www.terbummod.mn болон Terbummod мобайл аппликейшн хөгжүүлж, үндэсний хөтөлбөрийн мод тарилтын бүртгэл, тарьц суулгацын бүртгэл, аж ахуйн нэгжийн бүртгэлийг стандарт, шаардлагын дагуу бүртгэх, ажлын урсгалыг илүү оновчтой болгох болон нэгдсэн бүртгэл, үнэлгээ, хяналтын тогтолцоог бий болгох туршилтын хувилбарыг нэвтрүүлэх юм.

🌳Энэ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд таригдсан модны бүртгэл, төсөл хөтөлбөр, арга хэмжээний үр дүнг олон нийтэд ил тод, эргэх холбоо бүхий мэдээллийн урсгалыг дэмжсэн мэдээллийн систем нэвтрүүлэх ач холбогдолтой.

🌳Системд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар нь удирдлага, зохион байгуулалтын чиг үүргийг хэрэгжүүлж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд оролцож мод тарьж ургуулж буй төрийн болон аж ахуй нэгж байгууллага иргэдэд www.terbummod.mn-д бүртгүүлж, хамтран ажиллахыг хүсье.
2023/05/30

Нийтлэлийн төрөл

Видео мэдээ

"Ойн салбарын 100" жилийн ойд зориулсан зорилтот нэвтрүүлгийн дугаар-1
Ойн салбарын түүхэн хөгжил, ой гэх тодорхойлолт хэрхэн шинэчлэгдэх шаардлагатай талаар болон мод, сөөгийн онцлог, ялгаа гэсэн сэдвийн хүрээнд ахмад ойн аж ахуйн инженер, Байгаль орчны гавьяат ажилтан, доктор, профессор Д.Энхсайхан оролцлоо.
2024/03/27
Ойн салбарын 100 жилийн ойд зориулсан "Ойн мэргэжилтэн" нэвтрүүлэг дугаар 2
Энэ удаагийн дугаарт Байгаль орчны гавьяат ажилтан, доктор Ц.Банзрагч оролцож, ойн салбарын эрхзүйн түүхэн хөгжил, цаашид анхаарах асуудлууд сэдвийн хүрээнд ярилцлаа.
2024/03/26
"Ойн салбар 100 жил"-ийн хүрээнд "Ойн мэргэжилтэн" зорилтот нэвтрүүлэгт Академич Ч.Дугаржав гуай оролцож, ойн салбарын түүхэн хөгжлийн талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
2024/03/25
2024/02/28
🌳Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дараах гурван үндсэн зорилгыг дэвшүүлээд байна. Үүнд:
- 2030 он гэхэд 14 сая газрыг улсын тусгай хамгаалалтад авна. Ингэснээр Монгол улсын нийт газар нутгийн 30% хамгаалагдана.
- Улсын тусгай хамгаалалттай бүх газрууд тогтвортой санхүүжилтийн эх үүсвэртэй болно.
- Нийт 3400 сая га газарт 24000-аас доошгүй малчин өрхийг хамруулсан байгалийн баялгийн зохистой ашиглалтыг нэвтрүүлнэ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамТэрбум модМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарThe Nature Conservancy in Mongolia
2023/12/08
🌳Ойн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж буй “Мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх” чиглэлийн эрх бүхий “Од тоб” ХХК, “Агро форест” ХХК-д иж бүрэн усалгааны систем бүхий 6х20 метрийн хэмжээтэй хүлэмж, гурван төрлийн өрөм бүхий бензин моторт модны нүх ухагч иж бүрэн багаж болон таван морины хүчин чадалтай хөрс сийрүүлэгч төхөөрөмжийг гардуулан өглөө.
🌳Цаашид мэргэжлийн байгууллагуудыг дэмжиж өгснөөр ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн нөхөн сэргээлтэд шаардлагатай Монгол орны хөрсөнд ургуулсан стандартын шаардлага хангасан тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэхэд хувь нэмэр болно.
🌳Аж ахуйн нэгж, байгууллагууд нь багаж, төхөөрөмжийн дэмжлэг авахдаа тодорхой шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан байх бөгөөд дэмжлэг авсан аж ахуйн нэгж, байгууллагууд нь тарьж ургуулсан тарьц, суулгацын нөөцөөсөө тодорхой тоогоор Ойн газраар дамжуулан ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар мод, сөөгийн тарьц, суулгац нийлүүлэх болзолтойгоор тус арга хэмжээнд хамрагдаж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамТэрбум модМонголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбооАгро форест ХХК
2023/10/30

Цахим сэтгүүл, судалгаа тайлан

2025/05/15
Ойн үрийн байнгын талбай байгуулахад тавигдах ерөнхий шаардлага MNS 6431:2019
2025/05/06
2024/04/22
2023/06/06
Монгол улсын "Ойн тухай" хуулийн 7 зүйлийн 7.2 заалтын дагуу 2020 онд Увс аймаг, Ховд аймаг, Өвөрхангай аймгийн заган ойн санд хийсэн ой зохион байгуулалтын ажлын дүн мэдээг тусгасан улсын ойн сангийн төлөв байдлын шинэчлэгдсэн мэдээллийг албан хэрэгцээнд мөрдүүлэхээр гаргав.
2023/05/25
#Байгаль орчин, аялал жуулчлалын яам #Тэрбум мод #Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар #Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба #Нийслэлийн Байгаль орчны газар
2023/05/19

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

САНАЛ ХҮСЭЛТ

САЙТЫН ХАНДАЛТ

Хугацаа Хандалтын тоо
ӨНӨӨДӨР 550
ЭНЭ 7 ХОНОГ 3931
ЭНЭ САР 38033
НИЙТ 511816

Холбоо барих

Хаяг:
Төрийн өмчийн II байр, Чингүнжавын гудамж, Баянгол дүүрэг, 2-р хороо

Холбоо барих:
Утасны дугаар: +976-77111180
Цахим шуудан: info@forest.gov.mn

What3Words хаяг

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2025 он.